Уулын Карабахын дайнд азейрбайжан хөлбөмбөгч алагджээ
Уулын Карабахт Азербайжан, Армен улсуудын мөргөлдөөн үргэлжилсээр байна. Талууд хохирлоо мэдээлээгүй байгаа ч Азербайжаны 3000 цэргийг устгаснаа Армений тал мэдэгдээд байгаа.
Азербайжанд цэрэг татлага зарласан бол Арменд 55 хүртлэх насны бүх эрчүүдийг гадаад гарахыг хориглож, бэлэн байдалд оруулаад байгаа юм.
Энэ дайн спортын ертөнцийг ч тойрсонгүй.
Азербайжаны “Зире” баг, U-17 шигшээ багийн тоглогч Ильгар Буржалиев амиа алджээ. Түүний талаар багийн цахим хуудсанд “Буржалиев Армений булаан эзлэгчдээс эх нутгаа чөлөөлөх ариун дайнд ШЕХИД боллоо” гэж бичсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.