Үнэт металлын худалдан авалт ЗУРГААН тонноор өсжээ

Үнэт металлын худалдан авалт ЗУРГААН тонноор өсжээ

Монголбанк  есдүгээр сард 2.3 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 17.1 тонн  үнэт металл худалдан авчээ.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал зургаан тонноор  өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 17.1 тонн үнэт металлын 15.4 тонн  нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна.

Есдүгээр сарын тухайд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 123.9 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 154.5 кг үнэт металл худалдан авчээ. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны хоёр  хэлтэс нийт 1.4 тн үнэт металл худалдан авсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.