Шинжилгээ өгсөн иргэдийн 56.3 хувь нь орон нутгийг зорьжээ

Шинжилгээ өгсөн иргэдийн 56.3 хувь нь орон нутгийг зорьжээ

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын өнгөрсөн сарын 24-ны тушаалаар Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг буцаах арга хэмжээг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлүүлсэн билээ.

Өчигдрийн байдлаар (2020.12.14) хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос орон нутаг руу 22 чиглэлд 1385 тээврийн хэрэгслээр 49.202  зорчигч зорчсон байна. Харин орон нутгаас нийслэл рүү 664 тээврийн хэрэгслээр 9161 зорчигч 22 чиглэлээс зорчжээ.

Хувийн тээврийн хэрэгслээр нийслэлээс орон нутаг руу 16.023 зорчигч 5414 тээврийн хэрэгслээр, орон нутгаас нийслэл рүү 9914 зорчигч 3929 тээврийн хэрэгслээр зорчжээ. 

Нислэгийн мэдээллээр Улаанбаатараас орон нутаг руу нийт 1012 зорчигч, орон нутгаас Улаанбаатар руу нийт 452 зорчигч агаарын хөлгөөр зорчсон байна. 

PCR шинжилгээнд нийт 117.677 иргэн хамрагдсанаас өчигдрийн байдлаар 66.237 иргэн буюу нийт шинжилгээ өгсөн иргэдийн 56.3 хувь нь Улаанбаатар хотоос гарсан байна.

Нийслэлийн гурван авто буудлын ачаалал багасан бөгөөд түр журмын хүрээнд хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулж ажиллаж байна.


Эх сурвалж: ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.