Ахлах ахлагч Т.Гантулгад иж бүрэн таван ханатай гэр бэлэглэж, мөнгөн тусламж үзүүллээ

Ахлах ахлагч Т.Гантулгад иж бүрэн таван ханатай гэр бэлэглэж, мөнгөн тусламж үзүүллээ

НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн шатны техникч, ахлах ахлагч Т.Гантулгад “Ашидын гүүр” ТББ-аас иж бүрэн тавилгатай таван ханатай гэрийг бэлэглэсэн бол Онцгой байдлын ерөнхий газраас гурван сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ.

 Тэрбээр ам бүл есүүлээ. Эхнэрийн төрсөн дүү нь гэр бүлийнхээ хамт 2017 онд авто осолд орсны улмаас өнчин үлдсэн таван хүүхдийг нь өөр дээрээ авч, өөрийн хоёр хүүхдийн хамт өсгөн хүмүүжүүлж байгаа юм. Мөн өөрийн гэсэн хашаагүй, гэр түрээслэн амьдардаг байжээ.

  Ахлах ахлагч Т.Гантулга нь Онцгой байдлын байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 128 удаагийн галын дуудлагаар ажиллан, 85 удаагийн гал дээр байлдааны тархалт хийн ажиллаж, гурван хүний амь нас, 1,3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. Мөн Заан тэрэлж, Чулуутын бага асганы ам, Их тэнгэрийн аманд гарсан ой, хээрийн түймрийн голомтод 14 хоног үүрэг гүйцэтгэн, гал түймрийг тархаалгүй богино хугацаанд унтрааж ажилласан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.