Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын даргатай уулзана

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын даргатай уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.02.27/ БНХАУ-д айлчлахаар тус улсыг зорилоо. 

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцоно. 

Энэ удаагийн айлчлалаар  Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм. 

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.