КОВИД-19 | Японд эдгэрсэн иргэнээс вирусийн халдвар ДАХИН илэрлээ
Япон улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр тус улсад коронавирусээр оношлогдсон ч эдгэрсэн иргэнээс вирусийн халдвар дахин илэрсэн байна.
Японы Осака хотын харьяат 40 эргэм насны эмэгтэй цээж нь хөндүүрлэж, ханиалгаж байгаа гэх шалтгаанаар өчигдөр орон нутгийн эмнэлэгт ханджээ. Улмаар шинжилгээ авахад коронавирус илэрсэн аж.
Дээрх өвчтөн нэгдүгээр сарын 29-ны өдөр коронавирусээр оношлогдон эмнэлэгт хэвтсэн ч хоёрдугаар сарын 01-ний өдөр эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Япон улсад эдгэрсэн иргэн вирусээр дахин халдварласан нь анхны тохиолдол бөгөөд эмнэл зүйн нарийн шинжилгээ хийж буй аж.
Эх сурвалж: Guardian
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.