Ерөнхийлөгчийг айлчлалаас ирсний дараа 14 хоног тусгаарлана

Ерөнхийлөгчийг айлчлалаас ирсний дараа 14 хоног тусгаарлана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.02.27/ БНХАУ-д айлчлахаар тус улсыг зорьсон талаар Гадаад харилцааны яам мэдээлсэн.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцоно. Энэ удаагийн айлчлалаар  Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болно хэмээж буй юм. 

Энэ талаар Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "ҮАБЗ-ийн дарга Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д тун богино хугацаатай айлчлахаар өнөөдөр Улсын онцгой комиссоос зөвшөөрөл авсан. Зайлшгүй шаардлагаар айлчлал хийж байгаа ч ирэхэд нь Ерөнхийлөгч болон айлчлалын багийг одоо үйлчилж байгаа дэг журмын дагуу 14 хоног тусгаарлаж, үзлэг шинжилгээ, тандалт хийнэ" гэлээ.

Айлчлалын багт 10 гаруй хүн хамрагдаж байгаа юм. Мөн Ерөнхийлөгчийн айлчлалын зорилгын талаар ҮАБЗ хуралдаж шийдвэрлэсэн юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.