Спирт, архины үйлдвэрийн түүхий эдийг ариутгалын бодис болгоно
Улсын оцнгой комиссын өчигдрийн хуралдаанаар, спирт, архины үйлдвэрийн түүхий эдийг ариутгалын бодис руу шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Ингэснээр ариутгалын бодсын хангамж хүрэхгүй байгаа энэ үед импортыг орлох юм. Учир нь манай улс ариутгалын бодисын түүхий эдийг БНХАУ болон бусад улсаас импортоор авч байна.
Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн энгийн алхам нь амны хаалт хэрэглэх, гараа ариутгах, дархлаагаа дэмжих гэдгийг ДЭМБ, ЭМЯ-наас зөвлөөд байгаа юм.
Хамгийн сүүлийн мэдээллээр, дэлхийн 44 оронд шинэ коронавирусний халдварын тохиолдол 82 1669 бүртгэгдэж, 2804 хүн амиа алдаж, 30 304 хүн эдгэсэн байна. Хамгийн их буюу БНХАУ-д 78 499, БНСУ-д 1595, Италид 470, Японд 172, Даймонд принцес хөлөг онгоцонд 705 тохиолдол бүртгэгджээ. Монгол Улсад шинэ коронавируний халдварын тохиолдол бүртгэгдээгүй.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.