Иранд Эрүүл мэндийн дэд сайд, Дэд Ерөнхийлөгч нь халдвар авчээ
Иран улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар улам бүр газар авсаар байна. Өнгөрсөн хэд хоногт тус улсын өндөр албан тушаалын хэд хэдэн хүн халдвар авснаа мэдэгдэж, эмчилгээнд ороод байна.
Үүний гол буруутан нь Ираны Эрүүл мэндийн дэд сайд, Коронавирустэй тэмцэх тусгай хорооны дарга Ираж Харирчи байж магадгүй болоод байна.
Хэд хоногийн өмнө хэвлэлийн бага хурал дээр тэр амны хаалтгүй ирсэн төдийгүй байн байн хөлсөө арчин, ханиалгаж байлаа.
Энэ хурал дуусаад Ираж хурал дээр өндөр халуунтай байснаа мэдэгдэж, эмчилгээнд орсноо видео бичлэгээр зарласан. Харин тэр хэдэн хүнд халдаасан нь тодорхойгүй.
Удалгүй парламентын депутат Махмуд Садеги коронавирусийн халдвар авснаа мэдэгдсэн.
Мөн Ираны эмэгтэйчүүд, гэрбүлийн асуудал хариуцсан Дэд Ерөнхийлөгч Масуме Эбтекар халдвар авсныг орон нутгийн хэвлэл мэдээллээ.
Ираны парламентын Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны тэргүүн Можтаба Зоннур мөн л халдвар авсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.