Ч.Хүрэлбаатар: Түрээсийн төлбөрөө буулгасан ААН-үүдийг татвараас чөлөөлнө

Ч.Хүрэлбаатар: Түрээсийн төлбөрөө буулгасан ААН-үүдийг татвараас чөлөөлнө

Засгийн газрын хуралдаан өнөөдөр /2020.02.28/ болж, өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээг хэлэлцэж, тогтоол гаргалаа.

Өнөөдрийн хуралдаанаар нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15-наас хэвийн гүйцэтгэхээр боллоо. 

Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд зах худалдааны төв, үйлчилгээний газруудын түрээсийн төлбөрт ногдуулсан татварыг нэг удаа чөлөөлөх болжээ. Гэхдээ түрээсийн төлбөрөө буулгасан аж ахуйн нэгжүүдэд энэ хөнгөлөлтийг олгоно гэлээ. 

Түүнчлэн энэ хугацаанд төлөөгүй татварыг нэг удаа чөлөөлөх, Нийгмийн даатгал төлөөгүйгээс оногддог алдангийг тооцохгүй байх зэрэг шийдвэрүүд гаргаад байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.