АНУ-ын зарим муж улс хоригдлуудаа суллана
АНУ-ын зарим муж улсын эрх баригчид хорих ангиудад коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс олон мянган хоригдлыг хугацаанаас өмнө суллахаар шийджээ.
“The Wall Street Journal” сонинд мэдээлснээр, ийм арга хэмжээг Калифорни, Нью-Йорк, Охайо, Техас гэх зэрэг 10 орчим муж улсад авахаар болсон бөгөөд хүнд гэмт хэрэг үйлдээгүй, өндөр настай болон хууч өвчтэй хоригдлуудыг суллах аж. Мөн олон шоронд эргэлт уулзалтын байруудыг хаах, ажилтнуудыг үзлэгт хамруулах зэрэг урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээг авч байгаа аж.
Өмнө нь шоронгийн ажилтнууд коронавирусээр халдварласан тохиолдол Вашингтон, Мичиган, Нью-Йорк болон Пенсилваниа муж улсад, мөн Колумбийн тойрогт бүртгэгдэж, хоригдлуудыг тусгаарласан байна.
Шоронгуудад коронавирусний халдвар тархах магадлал маш өндөр гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. АНУ-д одоогийн байдлаар 2.2 сая орчим хүн шоронд хоригдож байгаа ажээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, тус улсад коронавирусний халдварын тохиолдлын тоо 35 200 давж, 470 гаруй хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.