Хубэй мужид өнөөдрөөс хөл хориог ЦУЦАЛЛАА
Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээлэл хийлээ.
Дэлхийн улс орнууд уг өвчний тархалтыг барихын тулд хөл хориог тогтоох байдал нэмэгдэж байгаа. Тухайлбал, Австрали улсад оршуулгад оролцох хүний тоог 10, хуримын ёслолд оролцох хүний тоог 5 байхаар хязгаарласан шийдвэр гаргасныг ДЭМБ-ын ажилтан мэдээлэлдээ онцоллоо.
Уг өвчний клиникийн шинж тэмдэг нь эмнэлэгт 6-7 долоо хоног хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгаа. Тиймээс Европын болон бусад улс орнуудад эмнэлгийн ор хүрэлцэхгүй байна.
БНХАУ-ын Хубэй мужид өнөөдрөөс хөл хориог цуцалжээ. Ухань хотын хөл хориог дөрөвдүгээр сарын 8-наас цуцлах аж.
БНХАУ-д хөл хорио цуцалсны дараа халдвар гаднын улс орнуудад зөөвөрлөгдөн, импортоор орж ирэх эрсдэл үүсээд буйг мөн онцоллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.