ХӨСҮТ-ээс Э.Бат-Үүлийн өмгөөлөгчийг тусгаарласан тул шүүх хурлыг хойшлуулжээ

ХӨСҮТ-ээс Э.Бат-Үүлийн өмгөөлөгчийг тусгаарласан тул шүүх хурлыг хойшлуулжээ

Хотын дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.

Шүүх хуралд шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Г.Орхон “...Миний бие ХӨСҮТ-өөс өгсөн зааварчилгааны дагуу гэрийн хөл хорионд байх үүрэгтэй болоод байна. Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн.

Шүүх уг хүсэлтийг хүлээн авч Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдааныг ирэх дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулсан байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.