Чад улсад 90 гаруй цэрэг амиа алджээ
Чад улсын армийн 92 алба хаагч “Боко харам” террорист бүлэглэлийн дайралтын улмаас амиа алджээ. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Идрисс Деби Итноико мэдэгдсэн байна.
Үүний өмнө “Исламын улс” террорист бүлэглэл Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганигийн тангараг өргөх ёслолын үеэр Кабулд болсон халдлагын хариуцлагыг хүлээжээ.
“Боко харам” нь “Исламын улс” бүлэглэлд үнэнч байхаа амласан зэвсэгт бүлэглэл юм.
Бүгд Найрамдах Чад улс нь Төв Африкт оршино. Ливи, Судан, Камерун, Нигер, Нигери улсуудтай хиллэдэг энэхүү улс нь зэвсэгт бүлэглэлүүдийн золиос болох тохиолдол их.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.