Өнөөдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”

Өнөөдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан бол пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай.

Үүний дагуу өнөөдөр буюу гуравдугаар сарын 25-ны өдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна.

Энэ жилийн хувьд “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөрлөг”-ийн удирдамжийг Монгол Улсын Шадар сайдаар батлуулан цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан телевиз болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, таниулах ажлыг зохион байгуулж байна.  

Мөн Онцгой байдлын ерөнхий газраас БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвтэй байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн сургагч багш нар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх”, “Аюулгүй-Өрх”, “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт теле хичээлийг бэлтгэж, олон нийтэд хүргэж байгаа юм.

Он гарсаар монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийт 14895 удаагийн газар хөдлөлт болсон байна. Үүнээс магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 19 удаа болж, 12 тохиолдол нь иргэдэд  мэдрэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.