КОВИД-19 цар тахал дэлхийн дулаарлыг зогсоох уу?
Шинэ төрлийн коронавирусний дэгдэлттэй холбоотой онгоцны нислэг, авто тээврийн хэрэгслээр зорчих явдал багассантай холбоотой агаарт хаягдах СО2 хэмжээ буурсан нь дэлхийн дулааралд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн шинжээч Алексей Кокорин үзэж байна.
Эрдэм шинжилгээний байгууллагууд АНУ, Хятад, Европ руу үйлдэж буй нислэг цөөрч, хорио цээрийн дэглэм тогтоосон хотуудад авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зогссоноор агаар цацагдаж буй СО2 хаягдал буурч буйг тогтоосон билээ.
Эрдэмтдийн тооцоолсноор, жилд 200 сая тонн СО2 агаарт цацагдахаас сэргийлэх бол хүн төрөлхтөн жилд 54 тэрбум тонн СО2 үйлдвэрлэдэг байна.
Цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтууд уур амьсгалд нөлөөлөхгүй. Уур амьсгал нь агаар дахь хүлэмжийн хийн бөөгнөрөлд уур амьсгалын тогтолцооны үзүүлж буй хариу урвал юм. Энэхүү бөөгнөрөл 30 жилээр тодорхойлогддог тул хүлэмжийн хийн урсгал бага хэмжээгээр буурах нь ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэнэ.
Шинжээчийн хэлснээр, авто тээврийн хэрэгслээр ялгарч буй хий багасаж байгаа ч эрчим хүчний үйлдвэрлэл хэвийн хэмжээнд байгаа тул хийн ялгаруулалт хуучин хэмжээнд хэвээр байна гэсэн үг. Коронавирусний цар тахлын үр дагавар шинэ ногоон технологи, ялангуяа сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг цахилгааны станцын тоог нэмэгдүүлэхэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж шинжээч үзэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.