Б.Жавхлан: Нэгэнт эдийн засаг цохилт авсан тохиолдолд төрөөс татаасаар дэмжихээс өөр аргагүй

Б.Жавхлан: Нэгэнт эдийн засаг цохилт авсан тохиолдолд төрөөс татаасаар дэмжихээс өөр аргагүй

Коронавирустэй холбоотойгоор эдийн засагт үүсээд буй нөхцөл байдал болоод хүндрэлийг даван туулах боломжийн талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан  хэвлэлийнхэнд өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Ковид-19” өвчин тархсан  энэ онцгой нөхцөл  байдал  ерөөсөө бүх зүйлийн суурь нь хүн өөрөө юм байна. Эдийн засгийн хөгжлийн гол капитал нь  нүүрс,  зэс,  алт  биш хүн өөрөө гэдгийг дахин дахин сануулж, анхааруулж буйг онцоллоо.

Монгол Улс хүнийхээ төлөө анхаарсан зарим арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч хэрэгжүүлсний хүчинл  өнөөдрийг хүрч байна. Иргэн бүр  Засгийн газар, Онцгой комиссоос гарч буй шийдвэрийг даган, мөрдөх нь эдийн засгаа хор хохирол багатай авч гарахад чухал нөлөөтэй гэдгийг тэрбээр хэлж байна.

Коронавирустэй холбоотойгоор эдийн засагт хөрөнгийн болон хөрөнгийн бус арга хэмжээнүүд авах шаардлагатай байгаа. Төв банк мөнгөний бодлогоор, Засгийн газар төсвийн бодлогоор арга хэмжээ авах хэрэгтэй.

Эдийн засагт одоо үүсээд буй хямрал 2009 болон 2012 онуудынхтай харьцуулахад бүтцийн хувьд өөр. 2012 оны эдийн засгийн хүндрэл гэхэд гадаад зах зээлд түүхий эдийн үнэ унасантай холбоотой экспортын үнээс хамаарсан хямрал байсан бол энэ удаад эдийн засаг  0 зогсолт хийснээс болж байгаа.

Дэлхийн эдийн засаг идэвхгүй болж, түүхий эдийн үнэ уруудлаа. Цаашлаад уул уурхайн салбарт нөлөөлөх төсөөлөл байна. Гэхдээ цаашид нөхцөл байдал яг хэрхэх нь бас тодорхойгүй байна. Хамгийн өөдрөгөөр төсөөллөө гэхэд 2-3 сар нөхцөл байдал хүнд байх бол бүр цаашлаад бүтэн жилийн хугацаанд хүндрэлтэй байдаг хадгалагдаж магадгүй. Тэгэхээр  аливаа шийдвэрүүд гаргахдаа муу сценари бийг санаж, “нөөц” үлдээх ёстойг тэрбээр хэлж байна.

Нэгэнт эдийн засагт цохилт авсан тохиолдолд төрөөс татаасаар дэмжихээс өөр аргагүй. Айхтар ухаантай юм бодож олох гээд байх шаардлагагүй.

Засгийн газрын хувьд татварын бодлогоор, НӨАТ,  ашгийн татвараар дамжуулан дэмжлэг үзүүлж байгаа.

БНХАУ гэхэд 2020 онд аж ахуйн нэгжүүд нь алдагдалтай ажиллах нь тодорхой байгаа учраас энэ жилийн татварыг нь ирэх найман жилд багтаан шингээх арга хэмжээг авч байгааг бид бас харах, анзаарах хэрэгтэйг тэр хэлсэн.

Зөвхөн төрийн албан хаагчийн ажлын байр биш, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн ажлын байрыг хадгалж үлдэхэд анхаарах ёстой.

Орлого хамгийн багатай хэсэг энэ цаг үед таг зогсож байгаа. Тиймээс тэднийг халамжийн бодлогоор дэмжих хэрэгтэй.

Сонгууль дөхсөн энэ үед арайхийж боосон төсвийг УИХ-д оруулж ирж задлах нь оновчтой биш. Заавал тодотгол хийхгүйгээр төсвийн зардлуудаа эрэмбэлэх хэрэгтэй.

Эрүүл мэндийн салбараа эхэнд тавиад, сургууль, цэцэрлэгээ араас нь эрэмбэлээд, сүүлд нь тэвчиж болох хөрөнгө оруулалтуудыг жагсаах байдлаар хөрөнгө оруулалтын эрэмбээ тодорхойлох хэрэгтэй.

Төсвийн алдагдал оны эцэст  даахын аргагүй  болно гэсэн байдлаар хандаж, бүр  хямралын байдалд оруулж болохгүй. Төсөвт тодотгол хийнэ, хийхгүй гэдгийн  цаад агуулга адилхан. Зардлаа  л эрэмбэлэх асуудал. Тиймээс заавал улс төржүүлэх ёсгүй гэж тэрбээр хэллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.