Харри Меганыг Канад явсны дараа экстэйгээ уулзжээ
Сассексийн гүн болон гүнгийн ахайтан Харри, Меган нар Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүдийн хувиар сүүлийн айлчлалаа хийгээд Канад руу явсан билээ. Канад руу 38 настай Меган Маркл түрүүлж нисжээ. Тэгвэл 35 настай Харри ажлаа дуусгахаар эх орондоо хэд хоног саатахдаа экс найз бүсгүй Челси Дэйвитэйгээ уулзсан гэнэ.
Харригийн сайн найзынх нь ярьснаар найзуудынх нь үдэлтийн уулзалтад Челси ирсэнд ханхүү их баярлаж, бас шоконд оржээ. Найз нөхөд нь хүлээж авахад тэрбээр ихэд жаргалтай байсан бөгөөд арга хэмжээнд ирсэн Челсиг хараад сандрахын сацуу бүсгүйг чанга тэвэрсэн гэнэ.
Харри, Челси нар бие биедээ хайртай байсан ч эргэж нийлэхээргүйгээр салжээ. Харин Меган нөхөртөө их итгэдэг бөгөөд Харри түүнийг хэзээ ч хуурахгүй гэж найз нь ярьсан байна.
Хүлээн авалтын үеэр Харри, Челси нар маш сайн найзуудын харилцааг харуулж байсан гэж хүмүүс ярьжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.