Цагаатгалын нөхөх олговорт 840,0 сая төгрөг олголоо
Булган аймагт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу энэ онд хэлмэгдэгчдийн үр хүүхдүүдэд 840,0 сая төгрөгийн нөхөх олговор олгожээ.
Аймгийн хэмжээгээр цаазлуулсан болон 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн нийтдээ 13 хэлмэгдэгчийн үр хүүхдүүдэд нөхөх олговор олгох шүүхийн шийдвэр гарсан байна. Зөвхөн энэ сард Сэлэнгэ сумын харьяат Д.Шагдарсүрэн, Ц.Чимэд, Гурванбулаг сумын харьяат О.Чойжамц, Баяннуур сумын харьяат Н.Жамьяндорж нарын үр хүүхдүүдэд 40-80,0 сая төгрөгийн нөхөх олговор олгосон гэж аймгийн Цагаатгах ажлыг зохион байгуулах комиссоос мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.