Исландад коронавирусний хоёр омгоор нэгэн зэрэг халдварласан тохиолдол гарчээ
Исландад коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийн нэгээс уг вирусний хоёр омог /штамм/ нэгэн зэрэг илэрсэн гэж био бэлдмэлийн үйлдвэрийн “deCODE genetics” компанийн тэргүүн Кари Стефанссон мэдээлжээ.
Уг өвчтөнд халдсан хоёр дахь омог нь Хятадын Ухань хотод бүртгэгдсэн коронавирусний анхны хувилбарын мутац аж. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, энэ нь давхар халдвар авсан анхны тохиолдол байж магадгүй байна. Өвчтөн мутацид орсон вирусний халдвартай хүмүүсээс халдсан учир хоёр дахь омог нь илүү түрэмгий гэж Исландын судлаачид таамаглаж байгаа тухай "Reykjavík Grapevine" сэтгүүлд мэдээлжээ. Олон улсын мэдээллийн баазуудаас үзэхэд, Исландаас гадна ийм төрлийн коронавирусний халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Франс Пресс агентлагаас мэдээлснээр, гуравдугаар сарын 24-ний байдлаар Исландад коронавирусний халдварын 588 тохиолдол бүртгэгдсэн байна. Уг вирусний халдвар авсны улмаас ахимаг насны нэг эмэгтэй нас барсан гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.