Жо Байден, Б.Жонсон нар “G7”-гийн удирдагчдын уулзалтыг зохион байгуулахаар тохиролцжээ

Жо Байден, Б.Жонсон нар “G7”-гийн удирдагчдын уулзалтыг зохион байгуулахаар тохиролцжээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар мягмар гарагт утсаар ярих үеэрээ “G7” буюу “Долоогийн бүлэг”-ийн уулзалтыг цахимаар зохион байгуулж, Афганистаны байдлыг хэлэлцэхээр тохиролцжээ.

“Хоёр орны удирдагчид “G7”-гийн орнуудын удирдагчдын уулзалтыг ирэх долоо хоногт цахимаар зохион байгуулж, ерөнхий стратеги, чиг шугамыг хэлэлцэхээр тохиролцлоо” гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

"Тэд мөн Кабул хотод мөр зэрэгцэн ажиллаж, иргэдээ болон Афганистаны иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажилд оролцож буй цэргүүд, энгийн алба хаагчдынхаа эр зориг, мэргэжлийн ур чадварыг өндрөөр үнэллээ. Түүнчлэн дэлхийн хамтын нийгэмлэгээс дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэх арга зам гэх зэрэг Афганистаныг чиглэсэн цаашдын бодлогын талаар холбоотнууд, ардчилсан түншүүдийн хооронд нягт уялдаа холбоогоо тасралтгүй үргэлжлүүлэх шаардлагатай байгааг хэлэлцлээ" гэж мэдээлэлд дурджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Байгалийн гамшгийн улмаас хүний амь эрсэдсэнд харамсаж буйгаа илэрхийлжээ. 2021-08-16

Агаарын тээврийн компаниуд Афганистаны агаарын орон зайд нэвтрэхээс зайлсхийж байна 2021-08-16

Аюулгүйн Зөвлөл дайсагналаа зогсоож, олон талын оролцоо бүхий Засгийн газар байгуулахыг уриалжээ. 2021-08-17

Токио хотод ням гарагт коронавирусний халдварын 4295 тохиолдол шинээр бүртгэгдлээ 2021-08-17

Вьетнам улс ирэх сард “COVID-19”-ийн эсрэг вакцин үйлдвэрлэхээр төлөвлөжээ 2021-08-17

Жо Байден, Б.Жонсон нар “G7”-гийн удирдагчдын уулзалтыг зохион байгуулахаар тохиролцжээ 2021-08-18

Шинэ Зеландад хөл хорио тогтоожээ 2021-08-18

Афганистаны дэд ерөнхийлөгч өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр зарлажээ 2021-08-18

АНУ-д өдөрт 137 мянган халдварын тохиолдол бүртгэгджээ 2021-08-18

Хаитид газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 2021-08-18

“Facebook” Талибантай холбоотой контентыг үргэлжлүүлэн хориглоно 2021-08-18