Байгалийн гамшгийн улмаас хүний амь эрсэдсэнд харамсаж буйгаа илэрхийлжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Турк улсад саяхан ойн түймэр дэгдсэний дараа нутгийн хойд хэсэгт үер, хөрсний нуралт үүссэний улмаас олон хүний амь нас эрсдэж, дэд бүтэц сүйдсэнд харамсаж буйгаа илэрхийлжээ.
А.Гутерреш амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүнээ эмгэнэж буйгаа илэрхийлснийг түүний хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик ням гарагт уламжилсан байна.
Энэхүү мэдэгдэлд, "НҮБ хүнд хэцүү энэ цаг үед БНТУ-ын ард түмэн, Засгийн газартай эв санааны хувьд нэгдмэл байгаагаа илэрхийлж байна" хэмээн онцлон тэмдэглэжээ.
Лхагва гарагт Туркийн хойд нутгийн Хар тэнгис орчмын бүс нутагт хүчтэй аадар бороо орсноос үүдэн үерийн гамшиг нүүрлэсний улмаас 60 гаруй хүн амиа алдсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.