Аюулгүйн Зөвлөл дайсагналаа зогсоож, олон талын оролцоо бүхий Засгийн газар байгуулахыг уриалжээ.

Аюулгүйн Зөвлөл дайсагналаа зогсоож, олон талын оролцоо бүхий Засгийн газар байгуулахыг уриалжээ.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Афганистан дахь дайсагнасан бүх үйлдлийг нэн даруй зогсоож, эмэгтэйчүүдийн бүрэн, тэгш оролцоотой нэгдмэл, хүртээмжтэй, олон талын төлөөлөл бүхий шинэ Засгийн газрыг байгуулахыг даваа гарагт уриаллаа.

Мөн Афганистаны хүлээсэн олон улсын үүрэг хариуцлагыг ухамсарлан институцын уялдаа холбоог хангахын сацуу афганистанчууд, гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах ёстой хэмээн Аюулгүйн Зөвлөлийн гишүүдийн хэвлэлийн мэдэгдэлд дурджээ.

Ийнхүү зөвлөлийн гишүүд Афганистанд түрэмгийлсэн үйлдлийг нэн даруй зогсоож, аюулгүй байдал, иргэний хийгээд үндсэн хуулийн дэг журмыг сэргээж, улс оронд үүсээд буй засаг захиргааны хямралыг зохицуулах яриа хэлэлцээг өрнүүлж, Афганы тэргүүлсэн үндэсний эвлэлдэн нэгдэх үйл явцаар дамжуулан энх тайвныг цогцлоохыг уриалсан байна.

Афганистан дахь зөрчлийг зогсооход эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг дээдэлсэн хүртээмжтэй, шударга, бодит улс төрийн зохицуулалт өндөр ач холбогдолтой болохыг Аюулгүйн Зөвлөл онцлон тэмдэглэжээ. Тийнхүү талуудад хүний эрхийн тухай олон улсын хэм хэмжээ, стандартыг баримталж, үүнтэй холбоотой зөрчлийг таслан зогсоохыг уриалжээ.

Мөн бүх тал олон улсын хүмүүнлэгийн хуулийн дагуу хүлээсэн үүргээ, ялангуяа иргэдийг хамгаалахтай холбоотой үүрэг хариуцлагаа бүх тохиолдолд хүндэтгэх хэрэгтэйг онцолжээ. Түүнчлэн хүмүүнлэгийн болон эмнэлгийн ажилтнууд, орчуулагчид зэрэг бусад олон улсын үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийн хувьд нөхцөл байдал хүнд байгааг мөн дурдсан байна.

Үүний зэрэгцээ Зөвлөлийн гишүүд Афганистанд хүмүүнэлгийн тусламж үзүүлэх хүчин чармайлтыг бэхжүүлж, НҮБ-ын хүмүүнлэгийн агентлагууд болон бусад байгууллагуудын тусламжийг зөрчилтэй бүсээр дамнан хэрэгцээ шаардлагатай бүх хүнд нэн даруй, аюулгүй, саадгүйгээр хүргэхийг зөвшөөрөхийг бүх талд уриалжээ.

Мөн Афганистаны нутаг дэвсгэрийг аль нэг улсыг заналхийлэх, довтлоход ашиглахгүй байхын тулд терроризмтой тэмцэх нь ихээхэн чухал болохыг дахин нотлоод, “Талибан” болон Афганистаны бусад бүлэглэл, хувь хүмүүс аль ч улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй террористуудыг дэмжих ёсгүй гэдгийг мэдэгдсэн байна.

Аюулгүйн Зөвлөл мөн НҮБ-ын Афганистан дахь тусламжийн газрын үйл ажиллагааг дэмжиж буйгаа дахин нотолсны сацуу НҮБ-ын ажилтнууд болон НҮБ-ын гишүүн орнуудын дипломат болон консулын газрын ажилтнуудын аюулгүй байдлыг хангахын ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ Афганистан руу 1000 цэрэг нэмж илгээнэ 2021-08-16

Токиогийн Олимпыг сурвалжилсан гадаадын гурван сэтгүүлчээс халдвар илэрчээ. 2021-08-16

Палестинд халдварын ихэнх тохиолдлыг “Дельта” хувилбар эзэлж байна 2021-08-16

Байгалийн гамшгийн улмаас хүний амь эрсэдсэнд харамсаж буйгаа илэрхийлжээ. 2021-08-16

Агаарын тээврийн компаниуд Афганистаны агаарын орон зайд нэвтрэхээс зайлсхийж байна 2021-08-16

Аюулгүйн Зөвлөл дайсагналаа зогсоож, олон талын оролцоо бүхий Засгийн газар байгуулахыг уриалжээ. 2021-08-17

Токио хотод ням гарагт коронавирусний халдварын 4295 тохиолдол шинээр бүртгэгдлээ 2021-08-17

Вьетнам улс ирэх сард “COVID-19”-ийн эсрэг вакцин үйлдвэрлэхээр төлөвлөжээ 2021-08-17

Жо Байден, Б.Жонсон нар “G7”-гийн удирдагчдын уулзалтыг зохион байгуулахаар тохиролцжээ 2021-08-18

Шинэ Зеландад хөл хорио тогтоожээ 2021-08-18

Афганистаны дэд ерөнхийлөгч өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр зарлажээ 2021-08-18