Агаарын тээврийн компаниуд Афганистаны агаарын орон зайд нэвтрэхээс зайлсхийж байна

Агаарын тээврийн компаниуд Афганистаны агаарын орон зайд нэвтрэхээс зайлсхийж байна

Дэлхийн агаарын тээврийн олон компани Афганистаны агаарын орон зайг ашиглахаа түр зогсоогоод байна.

Тодруулбал, АНУ-ын “United Airlines”, Их Британийн “British Airways”, “Virgin Atlantic” зэрэг компани нислэгүүдийнхээ чиглэлийг өөрчилж буйгаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд энэ нь АНУ-Энэтхэгийн чиглэлийн олон нислэгт нөлөөлж байна.

Ийнхүү агаарын тээврийн компаниуд Афганистаны оронд Пакистан, Ираны дээгүүр нисэж байна.

Иранд газар-агаар ангиллын пуужинтай холбоотой зорчигч тээврийн нисэх онгоцны томоохон осол гарснаас хойш компаниуд болон Засгийн газрууд зөрчилтэй бүсийн дээгүүр нислэг үйлдэхдээ илүү анхаарал хандуулах болсон юм.

Мөн улс орнууд Кабул хотын чиглэлийн арилжааны нислэгүүдээ ч зогсоогоод байна. Тухайлбал, АНЭУ Афганистаны нийслэл рүү үйлдэх бүх нислэгээ дахин мэдэгдэл гаргах хүртлээ зогсоож буйгаа мэдэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ливийн эрэг орчмоос 120 цагаач иргэнийг аварчээ. 2021-08-16

АНУ Афганистан руу 1000 цэрэг нэмж илгээнэ 2021-08-16

Токиогийн Олимпыг сурвалжилсан гадаадын гурван сэтгүүлчээс халдвар илэрчээ. 2021-08-16

Палестинд халдварын ихэнх тохиолдлыг “Дельта” хувилбар эзэлж байна 2021-08-16

Байгалийн гамшгийн улмаас хүний амь эрсэдсэнд харамсаж буйгаа илэрхийлжээ. 2021-08-16

Агаарын тээврийн компаниуд Афганистаны агаарын орон зайд нэвтрэхээс зайлсхийж байна 2021-08-16

Аюулгүйн Зөвлөл дайсагналаа зогсоож, олон талын оролцоо бүхий Засгийн газар байгуулахыг уриалжээ. 2021-08-17

Токио хотод ням гарагт коронавирусний халдварын 4295 тохиолдол шинээр бүртгэгдлээ 2021-08-17

Вьетнам улс ирэх сард “COVID-19”-ийн эсрэг вакцин үйлдвэрлэхээр төлөвлөжээ 2021-08-17

Жо Байден, Б.Жонсон нар “G7”-гийн удирдагчдын уулзалтыг зохион байгуулахаар тохиролцжээ 2021-08-18

Шинэ Зеландад хөл хорио тогтоожээ 2021-08-18