Вьетнам улс ирэх сард “COVID-19”-ийн эсрэг вакцин үйлдвэрлэхээр төлөвлөжээ
Вьетнамын Ерөнхий сайд Фам Минь Чинь тус улс вакцин үйлдвэрлэх технологи, үйлдвэрлэлийн талаарх судалгаа хийж, ард иргэдээ аль болох хурдан хугацаанд вакцинд хамруулахаар хичээн ажиллаж байгаа талаараа мэдээллээ. Дотооддоо вакцин үйлдвэрлэх нь Вьетнамын Засгийн газрын гол зорилго бөгөөд олон нийтийн зүгээс маш их хүлээлттэй байгааг онцлов.
Түүнчлэн Наноген эмийн биотехнологи компанийн Nano Covax, Вакцин ба эмнэлгийн биологийн хүрээлэн (IVAC)-ийн CoviVac гэсэн хоёр төрлийн вакцины судалгаа, туршилтыг хийж байгаа аж. Үүнээс гадна Вьетнам улс АНУ, Япон, ОХУ -аас вакцин үйлдвэрлэх технологийг авахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.