Францад сүүлийн 24 цагт 292 хүн нас баржээ

Францад сүүлийн 24 цагт 292 хүн нас баржээ

Францад шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас хоногт 292 хүн нас баржээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр вирусний халдвараар нас барсан хүний тоо нийт 2606 болсон байна. 4600 хүн эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаа аж.

Эмч нарын ярьснаар Францад нийт 19 мянга гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлжээ.

Францын Ерөнхий сайд Эдуар Филипп бүх нийтийн гэр гэртээ байж, өөрсдийгөө тусгаарлах дэглэмийг хоёр долоо хоногоор сунгаж байгаагаа мэдэгдсэн юм.

Манай улсад эмчлэгдэж байгаа франц иргэний хувьд уушгины үрэвсэл нь эдгэрсэн, хэд хоногийн дараа эмнэлгээс гаргах юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.