Халдвар авсан хоёр хүн бүрэн эдгэрчээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдвар, тархалт, эмчилгээний талаар мэдээлэл хийж байна. 2020.03.30
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Коронавирусний халдвар аван, эмчлэгдэж буй хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон. Эдгээр хүмүүст сүүлийн гурав хоногт хийсэн таван зүйлийн сорьцонд вирус илрээгүй. Энэ хоёр хүнээ үргэлжлүүлэн 14 хоног тусгаарлаж, хянана.
2020 оны гуравдугаар сарын 29-нд шинэ коронавирусний халдварын анхны батлагдсан тохиолдлын хавьтал болох 59 хүнд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд шинэ коронавирус илрээгүй. Мөн тусгаарлалтад байгаа буюу ХӨСҮТ-д 16, Сэлэнгэ аймагт тав, нийт 26 хүнд давтан шинжилгээ хийхэд шинэ коронавирус илрээгүй.
2020 оны гуравдугаар сарын 29-нд Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй сайн мэдээ байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн ажиглалтад байна" гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.