Агаар хуурайшилтын улмаас аргаад байгаа нүдийг чийглэх даралтын цэгүүд....

Агаар хуурайшилтын улмаас аргаад байгаа нүдийг чийглэх даралтын цэгүүд....

Нүд чийглэг биш байвал зөвхөн хуурайшилтаас үүдэлтэй таагүй байдлаас гадна гадны цочролд амархан гэмтэх мөн нүдний эвэрлэг бүрхэвчийн үрэвсэл, хараа муудах зэргээр хүндэрч болзошгүй байдаг тул арчлах шаардлагатай юм.

Уламжлалт анагаах ухаанд нүдний алимны хуурайшилтын шалтгааныг элэг болон бөөрний үйл ажилллагаа дордсоноос үүдэлтэй хэмээн үздэг. Элэг болон бөөрний үйл ажиллагаа доголдoн шим тэжээл гүйцэд дамжигдаж чадахгүйн улмаас хүний биед халуун хурж тус халуун илч нь нүдрүү дамжсанаар нүдний алимны хуурайшилт үүсдэг байх нь.

Үүнээс урьдчилан сэргийлэх мөн чийглэг байдлыг сэргээхэд тустай цэгүүдийн талаар хүргэе.

1.Чанжүг цэг

Уг цэг нь хөмсөгний урд талын хонхор хэсэгт байрлах ба тус цэгт дарж өгсөнөөр нүдний эргэн тойрны цусны эргэлтийг сайжруулахад туслан нүдний ядаргааг тайлан нүд аргах шинж тэмдэгийг багасгаж өгнө.

2.Сыниб цэг : 

Уг цэг нь нулимс тоссон судал гэсэн утгатай бөгөөд нүдний хүүхэн хараанаас эгц доор нүдний алим болон нүдний ухархайн хооронд байрлаж буй судлыг хэлнэ.

Энэ хэсэгт гарын өндгөөр 10 секунд орчим зөөлөн дарс өгвөл нүдний хуурайшилт, эвэрлэг бүрхүүлийн үрэвсэл, нүдний зовхи татах зэрэг төрөл бүрийн шинж тэмдэгүүдийг сайжруулахад тусална.

3. Сажүггун цэг

Тус цэг нь хөмсөгний төгсгөл хэсгийн хонхорхойнд байрлах ба хурууны өндгөөрөө зөөлөн дарж өгсөнөөр нүдний ядаргааг тайлж хуурайшилтыг багасгадаг.

Тухайн цэгүүд бүгд нүдний эргэн тойронд байрладаг учраас хэт хүчтэй дарахаас илүү долоовор, дунд, чигчий хуруугаараа зөөлөн дарж өгөх хэрэгтэй байдаг. Мөн түүнчлэн нүдрүү нян ороход хялбар байдаг тул даралт хийхээсээ өмнө гараа сайтар угаахаа битгий мартаарай.

БНСУ-ын "Уламжлалт" анагаах ухааны "Часэн" нэгдсэн эмнэлэг

Tel:010-2256-216, 010-5303-2123

Монголоос холбогдох : 7780-1919

Fax : +82-2-3218-2222

Хаяг: Сөүл хот Ганнам дүүрэг Нунхён хороо 142-3, Republic of Korea

(Амралтын өдөр : бямба /ням гариг)

Эмчилгээний арга –дэлгэрэнгүй

Вэб сайт :http://www.jaseng.mn/

Фэйсбоок: https://www.facebook.com/jaseng.mongolian/

Инстаграм http://www.jaseng.mongolian/

сайтаас орж мэдээлэл аваарай

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.