Б.ЖАРГАЛСАЙХАН: БАГШ ХЭНИЙГ ЗОДОХОО МЭДДЭГ БАЙВ...
БАГШ ХЭНИЙГ ЗОДОХОО МЭДДЭГ БАЙВ...
Бидний үеийн сурагчид багш нараа чимхүүлж, чихдүүлж үзээгүй хүүхэд ховор доо. Багш нарын укаск бол шавь нараа зодох хэрэгсэл байсан. Бүр бургасаар укаск хийсэн багш нар байсан юм. Ер нь тэр мод ямар хэрэгтэй байсан бол доо. (Дээр үеийн хийдэд лам нар бэрээ гээд мод барин явж хурал үймүүлсэн ламхай нарыг гөвшдөг байж. Түүнээс уламжлан ирсэн болов уу)
Багш ямар хүүхдийг зоддог байсан вэ гэвэл хичээлдээ тааруу, тасладаг, гэр бүлийн хүмүүжил муу хүүхдийг гөвшдөг байв. Хүүхдүүд нэг нэгнийхээ үзэгнээс эхлээд дэлгүүрээс хүртэл хулгай хийнэ. Тийм сурагч нарыг "Үгээр хэлээд ойлгохгүй бол маханд нь" гээд зодож байдагсан. Манай ангийн хүүхдүүд цагдаа сэргийлэх дээр хэрэг төвөгт орооцолдоод багш л очиж авна. Ийм тогтолцоотой байлаа. Тэр үед зодуулж байсан хожим нөхдүүд багшдаа жигтэйхэн хайртай, бие хааг нь сурагдан сар шинээр очдог байв.
Багш маань "Энэ хэнийг зодохоос аргагүй хүүхэд байсан. Бүр нэг зэвүүн нөхөр байлаа" гэж ярина. Нэгийг нь сайн зодчихсон байхад бусад нь гайгүй гэж ярина. Хамгийн дүрсгүй, сахилгагүй хүүхдээр Ангийн дарга тавьдаг байсан юм. Багш хүн шавь нараа сайн сураасай, сайн хүн болоосой л гэж загнадаг байх гэж боддог. Бүр хүн болох дүрсгүй (Галбиргүй) этгээдүүдийг сургах гэж аргаа бараад алгаа далайсан багш нараа бодов. Хичээл таслах бүрт гэрт ирээд сууж байдаг багш нараа хайрлан бодно. Хүн үйлдвэрлэх цехийн дарга байсан болов уу гэж хайрлана. Бидний үед хэнийг зодохоо багш нар мэддэг байсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.