Өнөрцэцэг: Хөгжлийн банкны хулгайг яриад 2 сар боллоо.

Өнөрцэцэг: Хөгжлийн банкны хулгайг яриад 2 сар боллоо.

Хөгжлийн банкны хулгайг яриад 2 сар боллоо. Загасны ой санамжтай биднийг цагаан сар, март, валентин, цэргийн баяр гээд олон баяруудаар мартах байх гэж горьдох хүмүүс цөөнгүй. Тэгвэл мартаагүй, үзэн ядсан хэвээр. Зээлийн эргэн төлөлт 150,5 тэрбум. Энэ нь Хөгжлийнбанкнаас гарсан чанаргүй зээлийн 8-9 хувь нь. Жижиг жараахайнуудыг нь бариад хорьчихсон. Харин одоо жинхэнэ, үүрэг даалгавар өгдөг, ард нь нуугдаж байгаа Төрийн өндөр албан тушаалтнуудтай нь үзмээр байна. Тэднийг хорьмоор байна. Шударга ёс гэдэг үгийг байнга хэлж ирсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа  амьд уу, яасан бэ? 

Индер дээр хэлдэг үгээ амьдрал дээр хэрэгжүүлмээр байна, яасан бэ? 

Хөгжлийн банкны луйврыг сэтгүүлчид хангалттай мэдээлж байна, одоо талбай дээр гараад өлсгөлөн зарлах л дутуу байна.

Эсвэл гараад өлсөх үү? 

Яасан бэ?

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.