Э.Ижилболд: Аль ч орны улс төр сонирхолтой өрнөх юмдаа.
Аль ч орны улс төр сонирхолтой өрнөх юмдаа.
Цагтаа яллагч, яллагдагч болж байсан хоёр ингээд эв найртай уулзаад сууж байх гэж.
Юн Сок Ёол Улсын дээд прокурорын газрын Ерөнхий прокурор байхдаа тухайн үеийн Ерөнхийлөгч Пак Гин Хэ хэрэг дээр ажиллан шоронд суулгаж байсан.
Тэрээр энэ удаагийн сонгуульд Пак Гин Хэ-н намаас нэр дэвшин БНСУ-н 13 дахь ерөнхийлөгч болж байгаа.
Өнөөдөр тэрээр Дэгү хотод очин иргэдтэй уулзхаас гадна Ерөнхийлөгч асан Пак Гин Хэ-тэй 50 минут орчим уулзалт хийлээ.
Түүний биеийн байдлын талаар ярилцан өнгөрсөн хугацаанд харамсаж буйгаа илэрхийлж, уучлалт гуйсан юм.
Мөн ирэх сарын 10-нд болох Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд түүнийг хүрэлцэн ирэхийг урьсан юм.
Пак ерөнхийлөгч "Болж өгвөл оролцохыг хичээнэ" хэмээн хэлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.