Өнөрцэцэг: Хэвлэлийнхэнээсээ нэг зүйлийг аминчлан гуйх гэсэн юм өө
Хэвлэлийнхэнээсээ нэг зүйлийг аминчлан гуйх гэсэн юм өө, ялангуяа хэвлэлийн салбарын боссууд өчүүхэн миний саналыг уншаарай гэж хүсье.
Сэтгүүлзүй тэнцвэртэй, тал талын байр суурийг ижилхэн хүргэх үүрэгтэй. Түүнийг ойлгож байна. Гэхдээ энэ үүргээ арай л хэтрүүлж, ашиг олохоо бодох юм өө.
Үүнийнх нь золиос болоод удаж байна. Тэр болгонд гоншигнож яваагүй ээ.
Сүүлийн үед анзаарч буй нэг кэйсээр жишээ татаж, гомдоллох гэсэн юм.
Хөгжлийн банк. Энэ банкийг тоночихсон байгааг сэтгүүлчид бид хэнээс ч хэлүүлэхгүй сайн ойлгож байгаа. Бүр ховх сорчихсон. Гаднаас улсын нэр барьцаалаад хүүтэй авсан мөнгийг халаасалж үрэн таран хийчихсэн баримтыг нэг хэсэг сэтгүүлч нь гаргаж тавих юм.
Гэтэл тус банкнаас зээл авахдаа анхнаасаа төлөхгүй байх санаатай авсан луйварчид хэвлэлүүдээр мөнгө цацаад л өөрсдийгөө өмгөөлөөд байх юм.
Сэтгүүлзүйн үндсэн үүрэг юу юм бэ? Шударга бус зүйлтэй ингээд эвлэрээд байвал цаашдаа энэ нийгэм чинь юу болох юм бэ, жаахан ухаантай, холын бодолтой байгаачдээ.
За яахав зарим хэвлэл таван цаасыг нь аваад, өөрсдийг нь өмөөрүүлж л байна л даа, тэгвэл ядаж бодитой баримтыг нь яг таг асуучихдаг байгаач гэж гуйя даа.
Манайхруу олон хүн ярьдаг, мөнгөө төлөөд ярилцлага өгье, хэд юм нтр гээд.
Бид тэдэнд эхлээд зээлээ төлчих, дараа нь үнэгүй сурталчлаад өгье гэдэг хариу өгдөг.
Хүн цалинжуулахад хэцүү ойлгож байна, ялангуяа манай салбар жижигхэн зах зээлтэй, олон өрсөлдөгчтэй. Гэхдээ бид хулгайч нарын захиалсан дууг дуулаад яах юм бэ? Тэд арай л даварч байна шүү дээ, тэд л өөрсдөө амьдарч буй мэт бусдын боломжийг ховх сорж байна.
Тэдний өмнөөс үгүй гэж хэлж сурцгаая л даа🙏
Баримтыг илчилсэн нь олон дайсантай, нэр муутай, элдэв зүйлээр хохирдог. Харин хулгайчийг яриулаад цэмбийгээд сууж байгаа нь хождог баймааргүй байнөө🙏, ойлгоорой, уучлаарай.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.