БНСУ-ын "Яньян" нисэх онгоцны буудлаар дамжин визгүй зорчих боломжтой

БНСУ-ын "Яньян" нисэх онгоцны буудлаар дамжин визгүй зорчих боломжтой

БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг зарим улсын бүлэг жуулчин Солонгосын Ганвон мужийн "Яньян" олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих боломжтой боллоо.

Энэхүү шийдвэр нь 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байна.

Дээрх шийдвэрт Монгол Улсын тав буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчин хамаарах бөгөөд дараах шаардлага тавигдаж буйг анхаарна уу.

1. Аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аяллын хөтөлбөр төлөвлөсөн байх,

2. Зөвхөн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд нэг авиакомпанийн нислэгээр бүгд ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцах,

3. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх,

4. Орон нутгийн ажилтан дагалдах бол түүнтэй холбоотой үйлчилгээний хөлс төлөх, хилээр нэвтрэхэд хувийн болон шаардлагатай бусад мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн байх,

5. Зөвхөн Ганвон муж болон Сөүл хотод аялах боломжтойг анхаарах зэрэг болно.

Энэхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн таван хувиас давсан даруйд уг шийдвэр цуцлагдах тул өндөр хариуцлагатай, ухамсартай аялахыг иргэд та бүхнээс хүсье гэж БНСУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ руу зорчиход КОВИД-19-ийн вакцины бүрэн тунд хамрагдсан байх шаардлагатай 2022-06-06

“Монгол Улс, БНСУ-ын эдийн засгийн харилцаа, тулгамдсан асуудлууд” сэдэвт семинар зохион байгуулагдав 2022-06-08

БНСУ дахь Монгол сургуулийн 18 дахь удаагийн төгсөлтийн баяр боллоо. 2022-06-10

БНСУ-д хорих ангид ял эдэлж байгаа монгол иргэдийг эргэж, уулзжээ.  2022-06-17

БНСУ-ын Ойн агентлагаас “Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр” арга хэмжээ зохион байгуулав 2022-06-19

БНСУ-ын "Яньян" нисэх онгоцны буудлаар дамжин визгүй зорчих боломжтой 2022-06-20

БНСУ дахь Монгол сургуулийн багш нарт шагнал гардуулав. 2022-06-24

Ю.Алтантуяа БНСУ дахь Монгол сургуульд ажиллав. 2022-06-24

Монгол Солонгос Улсын Боловсролын яам хоорондын хуралдаан болов. 2022-06-24

ХНХҮТ-ИЙН ДАРГА Д.БАЯРМАНДАХЫГ ЭЛЧИН САЙД Э.САРАНТОГОС ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2022-06-30

ЭЛЧИН САЙД Э.САРАНТОГОС МОНГОЛ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2022-07-09