БНСУ-ын Ойн агентлагаас “Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр” арга хэмжээ зохион байгуулав

БНСУ-ын Ойн агентлагаас “Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр” арга хэмжээ зохион байгуулав

“ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР”  
АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ.
 
Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр БНСУ-ын Ойн агентлагаас зохион байгуулсан “Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр” арга хэмжээнд оролцож үг хэлэв.
 
Элчин сайд Э.Сарантогос хэлсэн үгэндээ цөлжилтийг өнөө цагийн байгаль орчны хамгийн том сорилт болохыг тэмдэглээд цөлжилтийг бууруулахад олон улсын хамтын хүч чармайлт хэрэгтэйг онцлов. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн “Нэг тэрбум мод” тарих үндэсний санаачилга дэвшүүлэн, хэрэгжүүлж буйг Элчин сайд танилцуулав. Түүнчлэн цөлжилттэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар болсныг танилцуулав.
 
Арга хэмжээний үеэр Элчин сайд Э.Сарантогос БНСУ-ын Ойн агентлагын сайд Сүн Хюн Нам-тай уулзаж, санал солилцов. Монгол Улс, БНСУ-ын байгаль орчны хамтын ажиллагаа амжилттай өргөжин хөгжиж байгаа бөгөөд БНСУ-ын Ойн агентлагтай хамтран “Ногоон хэрэм” төслийн 2 үе шатыг үр дүнтэй хэрэгжүүлж дуусаад байна. Манай тал “Ногоон хэрэм” төслийн 3 дахь үе шатыг хэрэгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа Элчин сайд илэрхийлж, ойн салбарын дэд бүтэц, боловсон хүчинг бэхжүүлэх чиглэлд Солонгосын туршлагаас Монголд нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа мөн тэмдэглэв. БНСУ-ын Ойн агентлаг дэлхийн улс орнуудтай хамтран цөлжилттэй тэмцэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог бөгөөд Монгол Улс, БНХАУ, Төв Азийн зарим улс оронтой хамтран мод тарих төслүүдийг хэрэгжүүлж ирсэн байна.


 
“Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр” арга хэмжээнд БНСУ-д суугаа зарим ДТГ-уудын тэргүүн нар, БНСУ-ын Ойн агентлаг, цөлжилттэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд болон олон нийтийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцов. Арга хэмжээнд зориулсан урлагийн тогтолтод манай уран бүтээлчид оролцов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д амьдарч буй Алдарт эхчүүд одонгоо гардаж авлаа. 2022-06-02

БНСУ руу зорчиход КОВИД-19-ийн вакцины бүрэн тунд хамрагдсан байх шаардлагатай 2022-06-06

“Монгол Улс, БНСУ-ын эдийн засгийн харилцаа, тулгамдсан асуудлууд” сэдэвт семинар зохион байгуулагдав 2022-06-08

БНСУ дахь Монгол сургуулийн 18 дахь удаагийн төгсөлтийн баяр боллоо. 2022-06-10

БНСУ-д хорих ангид ял эдэлж байгаа монгол иргэдийг эргэж, уулзжээ.  2022-06-17

БНСУ-ын Ойн агентлагаас “Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр” арга хэмжээ зохион байгуулав 2022-06-19

БНСУ-ын "Яньян" нисэх онгоцны буудлаар дамжин визгүй зорчих боломжтой 2022-06-20

БНСУ дахь Монгол сургуулийн багш нарт шагнал гардуулав. 2022-06-24

Ю.Алтантуяа БНСУ дахь Монгол сургуульд ажиллав. 2022-06-24

Монгол Солонгос Улсын Боловсролын яам хоорондын хуралдаан болов. 2022-06-24

ХНХҮТ-ИЙН ДАРГА Д.БАЯРМАНДАХЫГ ЭЛЧИН САЙД Э.САРАНТОГОС ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2022-06-30