БНСУ-ын Аюулгүй байдал, дотоод хэргийн сайд уучлалт гуйлаа

БНСУ-ын Аюулгүй байдал, дотоод хэргийн сайд  уучлалт гуйлаа

Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр буюу өнөөдөр БНСУ-ын Аюулгүй байдал, дотоод хэргийн сайд И Сан Мин 156 хүний аминд хүрсэн Хэллоуины баяраар болсон үйл явдалд уучлалт гуйлаа. 

Олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр холбогдох яам болон цагдаагийн газрын ажилтнууд цугласан хүмүүсийг зохицуулах тал дээр арга хэмжээ аваагүй гэх шүүмжлэл газар авч буй. И Сан Мин парламентийн хурал дээр "Ард түмнийхээ аюулгүй байдлыг улсаас хариуцлах ёстой ч саяхан болсон осол гарсан явдалд ард түмнээсээ гүнээ хүлцэл өчиж байна" гэжээ. 

Энэхүү осол нь Өмнөд Солонгост сүүлийн найман жилийн хугацаанд тохиолдсон хамгийн эмгэнэлт ослоор нэрлэгдээд байна. Хууль тогтоох байгууллагын удирдлагууд болон И Сан Мин ард түмнээсээ хүлцэл өчин толгой бөхийлгөж дахин үүнтэй төстэй хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд бүх хүчин чармайлтаа гаргаж ажиллана гэдгээ амлалаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.