БНСУ-д хууль бусаар оршин суудаг иргэдийг "өршөөнө"

БНСУ-д хууль бусаар оршин суудаг иргэдийг "өршөөнө"

БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улсад хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийг сайн дуруураа нутаг буцах тохиолдолд өршөөл үзүүлэхээр болсон тухайгаа зарлалаа.

Тодруулбал, тус улсад хууль бусаар амьдардаг гадаадын иргэд өөрсдийн хүслээр нутаг буцах бол ирэх даваа гарагаас буюу 11-р сарын 7-ны өдрөөс өршөөлд хамрагдаж, ямар нэгэн торгууль төлөлгүй, гадаад пасспорт дээрээ хар тамга даруулалгүй гарах боломжтой болж байгаа юм.

Тус өршөөлийн хугацаа ирэх 2023 оны хоёрдугаар сарын 28-нийг хүртэл үргэлжлэх ажээ.

Эх сурвалж: Incheon Airport Immigration

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.