Украины цахилгаан станцуудын 30 хувь нь сүйдсэн
Энэ сарын 10-наас хойш Украины цахилгаан станцуудын 30 хувь нь сүйдсэн гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ. Улмаар орон даяар цахилгаан эрчим хүч их хэмжээгээр тасалдахад хүрсэн гэж тэрбээр твиттер хуудсандаа бичсэн байна.
В.Зеленский Украины эсрэг бүрэн хэмжээний дайн эхлүүлсэн Оросын эрх баригчдыг улс орныхоо эрчим хүч, чухал дэд бүтцийг чиглэсэн террорист ажиллагаа явуулж байна гэж буруутгав. “Путиний дэглэмтэй хэлэлцээ хийх ямар ч орон зай үлдсэнгүй” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.