БНСУ-ын "BTS" хамтлагийн Жонгүгийн алдсан малгайг 10 сая воноор зарахыг завдав.

БНСУ-ын "BTS" хамтлагийн Жонгүгийн алдсан малгайг 10 сая воноор зарахыг завдав.

Дэлхийн хэмжээний супер одод болоод буй "BTS" хамтлагийн гишүүдийн гаргасан хувцас хэрэглэл, эдэлж хэрэглэж байгаа зүйлс хэдхэн секундэд зарагдаж дуусдгаараа алдартай.

Харин энэ удаад тус хамтлагийн гишүүн Жонгүгийн өмсөж байсан малгайг зарахыг завдсан этгээд гарч ирсэн нь багагүй дуулиан дэгдээгээд байна. 

Жонгүг Гадаад харилцааны яаман дахь хүлээлгийн өрөөнд малгайгаа алга болгожээ. Удалгүй тус малгайг онлайнаар 10 сая воноор худалдах зар түгэж эхэлсэн байна. Цагдаа нар уг этгээдийг саатуулан баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэхээр төлөвлөөд байгаа гэнэ. 

Тус малгай Жонгүгийнх мөн болох нь батлагдсан. Саатуулагдсан этгээдийг алдагдсан эд зүйлийг шамшигдуулсан хэрэгт буруутган, хариуцлага хүлээлгэхээр болсон бөгөөд гэмт этгээд буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.