БНСУ 80 орчим үл үзэгдэгч сөнөөгч онгоцоо хөөргөсөн

БНСУ 80 орчим үл үзэгдэгч сөнөөгч онгоцоо хөөргөсөн

Хойд Солонгосын 180 цэргийн онгоц радарт илэрсний хариуд БНСУ 80 орчим үл үзэгдэгч сөнөөгч онгоцоо хөөргөсөн тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.

БНСУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдээллээр, Хойд Солонгосын онгоцнууд өнөөдөр /2022.11.04/ 11.00-15.00 цагийн хооронд БНСУ-ын хилийн хойд хэсэгт радарт бүртгэгджээ.  Хойд Солонгосын онгоцнууд мөн баруун болон зүүн эрэг орчим үзэгдсэн байна.

Аравдугаар сарын 31-нд АНУ, БНСУ-ын хамтарсан “Vigilant Storm” цэргийн хамтарсан сургуулилт эхэлснээр Солонгосын хойг дахь нөхцөл байдал улам хурцдаад байгаа билээ. Лхагва гарагт /2022.11.02/ БНАСАУ Шар болон Япон тэнгисийн зүг 23 пуужин, БНСУ-тай залгаа хилийн завсрын бүсэд их буугаар 100 удаа галласан билээ. Пүрэв гарагийн өглөө Хойд Солонгос ойрын зайн тусгалтай хоёр баллистик, тив алгасах баллистик пуужин харвасан. Үүнтэй холбогдуулан АНУ, БНСУ аравдугаар сарын 31-ээс арваннэгдүгээр сарын 4-ний хооронд үргэлжлэх ёстой байсан “Vigilant Storm” цэргийн хамтарсан сургуулилтаа тодорхойгүй хугацаагаар сунгаад байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.