БНСУ-ын иргэд Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг огцрохыг шаарджээ.
Итэвоны үймээнээр олон залуус амиа алдсанд эмгэнэн гашуудсан олон мянган солонгос иргэд лаа, зурагт хуудас барин жагсав.
Тэд Ерөнхийлөгч Юн Сук Ёл болон засгийн газрыг хариуцлага хүлээн огцрохыг шаарджээ.
Иргэд БНСУ-ын түүхэнд болсон хамгийн том эмгэнэлт осол гэж үзэж байгаа аж.
Тухайн ослоос болж иргэдийн уур бухимдал хуримтлагдсаар иргэд нэгдэн Соүль хотноо олон мянгаараа цуглан жагсаж ерөнхийлөгч болон засгийн газрыг хариуцлага хүлээхийг шаардсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.