Ким Жон Уны дэглэмд төгсгөл ирнэ гэдгийг Вашингтон, Сөүлийн зүгээс анхааруулжээ.

Ким Жон Уны дэглэмд төгсгөл ирнэ гэдгийг Вашингтон, Сөүлийн зүгээс анхааруулжээ.

Умард Солонгос богино хугацаанд олон удаагийн давтамжтайгаар пуужин туршиж, Солонгосын хойгт хурцадмал байдал даамжирсан үед Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Пентагонд айлчилж байна.

Айлчлалын үеэр Өмнөд Солонгос болон Америкийн холбоотнуудын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэвэл Ким Жон Уны дэглэмд төгсгөл ирнэ гэдгийг Вашингтон, Сөүлийн зүгээс анхааруулжээ.

Умард Солонгос даваа гарагт эхэлсэн Америк, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилалтын хариуд сүүлийн хоёр хоногт 10 гаруй удаа пуужин харваад байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Ли Жон Сапыг хүлээн авч, хоёр орны зэвсэгт хүчний хамтарсан "Эндрью" агаарын цэргийн баазаар зочилж, байлдааны орчин үеийн зэвсэг "Би-52", "Би-1" бөмбөгдөгч онгоцуудыг үзэж сонирхжээ.

Энэ үеэр холбоотон хоёр орны Батлан хамгаалахын сайд нар Умард Солонгосыг цөмийн зэвсэг тээх чадалтай баллистик пуужин, пуужин харвагчийг олон арваар нь туршиж, усан хилийн бүсэд их буугаар олон удаагийн давтамжтай буудаж, нөхцөл байдлыг хурцатгаж байна гэж буруутгажээ.

Мөн Пентагон Америкийн цөмийн болон ердийн зэвсэг, пуужингийн довтолгооноос хамгаалах хүчин чадлаа бүрэн ашиглах замаар Өмнөд Солонгосын тогтоон барих хүчин чадлыг хангах амлалтаа дахин нотолжээ.

Өөрөөр хэлбэл, Умардын зүгээс Өмнөд Солонгос руу довтолсон нөхцөлд Америк зохих хариуг нь барихад бэлэн байгааг анхааруулжээ.

Мөн Америк Ази дахь гол холбоотны нэг Өмнөд Солонгостой олон салбарт хамтын ажиллагаагаа улам тэлнэ гэдгээ мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.