БНСУ-ын Ганнамын Гурён тосгонд их хэмжээний гал түймэр гарч, 500 хүнийг нүүлгэн шилжүүлжээ

БНСУ-ын Ганнамын Гурён тосгонд их хэмжээний гал түймэр гарч, 500 хүнийг нүүлгэн шилжүүлжээ

БНСУ-ын Сөүлийн Ганнам дахь Гурён тосгонд томоохон хэмжээний гал түймэр гарч 500 хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Тодруулбал, тус тосгон орчимд гал гарсан тухай дуудлага мэдээллийг /2023-01-20/ өглөөний 06:27 цагт холбогдох албаныхан хүлээн авч, гал түймрийг унтраахаар 170 албан хаагч, 53 техник хэрэгсэл, 7 нисдэг тэрэг ажиллаж, орон нутгийн цагаар 09:16-д цурамд оруулсан байна. Гурён тосгоны 4-6 дугаар хорооллын 500 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн бол хүний амь нас эрсдээгүй гэлээ.

ВИДЕО:

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.