БНСУ-ын даатгалын системийг Монголд нэвтрүүлэхээр болсон

БНСУ-ын даатгалын системийг Монголд нэвтрүүлэхээр болсон

БНСУ-ын SGI Seoul Guarantee компани нь өөрийн баталгааны даатгалын системийг Монголд нэвтрүүлэхээр болсноо /2023.01.16/ өдөр мэдэгдлээ.

Тодруулбал, Монгол Улс бол ашигт малтмалын нөөцөөр арвин, дэлхийн ховор элементийн нөөцийн 16 хувийг, тэр дундаа зэсийн нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт ордог орон юм. Энэ нь тэдэнд үр өгөөжөө өгнө хэмээн найдаж байгаа аж. Энэ талаар “SGI Seoul Guarantee” компанийн албаны хүн хэлэхдээ “Бид Монголын даатгалын компаниудтай бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа бөгөөд шаардлагатай бол нэн түрүүнд санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна” гэв.

Баталгаат даатгалын тогтолцоо нь төрөл бүрийн гүйлгээний улмаас үүсэх эрсдэлийг бууруулж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээл олгох даатгалын хэлбэрийн баталгааны тогтолцоо бөгөөд уг системийг экспортод гаргахаар ажиллаж байна гэжээ.

Мөн “SGI Seoul Guarantee” компанийн гүйцэтгэх захирал Гван Ёол Ю “Солонгосын эдийн засгийн хөгжилтэй зэрэгцээд баталгааны даатгалын тогтолцоог Монголд экспортлох нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж, дотоодын түүхий эдээ баталгаажуулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Эх сурвалж: Yonhap

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.