БНСУ-д дахин хэрэглэх аяганд унд худалдан авсан тохиолдолд урамшуулал авна
БНСУ-д кафегаар үйлчлүүлэгчид дахин хэрэглэх аяганд унд худалдан авсан тохиолдолд 300 воныг бэлэн мөнгөөр шилжүүлэх авах боломж бүхий оноо хэлбэрээр цуглуулах боломжтой болно гэж тус улсын Байгаль орчны яамнаас ням гарагт мэдэгджээ.
Тодруулбал, хог хаягдлыг бууруулах шинэ хөтөлбөрийн хүрээнд үйлчлүүлэгчид өөрсдийн аягаар юм уу кафегаас санал болгож буй дахин хэрэглэх боломжтой аяганд унд худалдан авсан тохиолдолд 300 вонтой тэнцэх оноо цуглуулах бөгөөд түүнийгээ бэлэн мөнгө болгон авах эсвэл кафегаар үйлчлүүлэхдээ зарцуулах боломжтой байна.
Сард цуглуулах онооны дээд хэмжээ нь 70 000 вон бөгөөд хөтөлбөрт оролцохыг хүссэн хүмүүс цахим хаягаар бүртгүүлэх шаардлагатай гэнэ. Мөн дээрх хөтөлбөрийн хүрээнд хувийн савандаа хоол хүнс худалдаж авах, утаагүй тээврийн хэрэгсэл түрээслэх, хуучин гар утсаа буцааж өгөх зэрэг байгальд ээлтэй хэрэглээнд 2000 хүртэлх оноог олгох ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.