"BLACKPINK" хамтлагийн Лисад 100 тэрбум вон санал болгожээ

"BLACKPINK" хамтлагийн Лисад 100 тэрбум вон санал болгожээ

"BLACKPINK" хамтлаг "YG" энтертайнменттай хийсэн гэрээгээ сунгах эсэх талаарх яриа олон нийтийн анхаарлыг татаад байна. Тус хамтлагийн гэрээ энэ оны наймдугаар сард дуусгавар болно. 

Энэ сарын 19-ний өдөр "NH Investment & Securities" компаниас гаргасан судалгаагаар тус хамтлагийг гэрээгээ сунгах төлөвтэй байна хэмээн мэдээлж байсан. Гэсэн ч энэ сарын 23-ний өдөр "Munhwa Ilbo"-ийн шинэ дугаарт "YG" энтертайнмент тэднийг авч үлдэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй болсон тухай дурджээ. 

Нэгэн эх сурвалжийн хэлснээр хамтлагийн гишүүн Лисад нэгэн энтертайнментаас 100 тэрбум вон санал болгосон бөгөөд түүнийг үлдээхийн тулд "YG" энтертайнмент уг хэмжээний мөнгийг Лисад өгөх бараг л боломжгүй гэнэ. 

"YG" энтертайнментийн зүгээс "BLACKPINK" хамтлагийн гишүүдэд тус бүр дор хаяж 20 тэрбум вон санал болгох хэрэгтэй байгаа тухай инсайдерууд мэдээлж байна. 

Нөгөөтэйгүүр энтертайнментийн зүгээс "Babymonster" хамтлагийн дебютийг зарлаж буй нь "BLACKPINK" хамтлагаас амсах алдагдлыг бууруулах зорилготой байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.