БНСУ-ын Сувон хотод Монголын иргэн найз руугаа хутгатай дайрсан хэрэг гарчээ.
Өмнөд Солонгосын Кёнги мужийн Сувон хотод Монголын иргэн А найз руугаа хутгатай дайрсан хэрэг гарчээ. Цагдаа нар түүнийг хүний амь хөнөөхийг завдсан хэрэгт буруутган шалгаж эхэлсэн байна.
Сувон хотын цагдаагийн газраас мэдээлснээр 20 настай А нь энэ сарын 4-ний өдрийн үүрийн 04:00 цагийн орчимд оршин суудаг байрандаа хамт архи уусан танил 20 настай Монгол иргэн рүү хутга барин дайрсан хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд дайралтад өртсөн Б цагдаагийн байгууллагад уг хэргийн тухай мэдүүлсэн байна.
Хохирогчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд амь насанд нь аюул учраагүй тухай цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Сэжигтэн А-г хэргийн газар саатуулан баривчилж мэдүүлэг авахад "Аав, ээжтэйгээ муудалцаад байсан учраас уур хүрсэн" гэх тайлбар өгчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.