БНСУ 2023 онд түүхэн дэх хамгийн дулаан жил болжээ.

БНСУ 2023 онд түүхэн дэх хамгийн дулаан жил болжээ.

Дэлхийн дулаарлын улмаас Солонгосын хойгт өнгөрсөн онд агаарын дундаж температур Цельсийн 13.7 хэмд хүрснээр 2023 он Өмнөд Солонгосын цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан жил болж тэмдэглэгдэн үлджээ. 

Өмнөд Солонгост цаг уурын сүлжээ идэвхжсэнээр цаг агаарын мэдээг бүртгэх эхлэл тавигдсанд тооцогддог 1973 оноос хойших жилийн хамгийн өндөр дундаж температур энэ болж байна гэж Солонгосын Цаг уурын албанаас /KMA/ мэдээллээ. Ингэснээр өнгөрсөн оны температур 2016 онд тогтоосон өмнөх дээд үзүүлэлтийг /13.4 хэм/ давсан байна.

2023 оны 1-11 дүгээр саруудад улсын хэмжээнд дундаж температур олон жилийн дунджаас өндөр байснаас гадна өнгөрсөн оны зургаан сарын үзүүлэлт хамгийн халуун 10 температурт багтсан тул өнгөрсөн он хамгийн халуун жил болно гэж мэргэжилтнүүд тооцоолж байжээ.

Өнгөрсөн сард л гэхэд, нийт нутгаар 12 дугаар сарын дундуур долоо хоног орчим цочир хүйтэрснийг эс тооцвол цаг агаар ерөнхийдөө дулаахан байжээ. Түүнчлэн ихэнх нутгаар 12 дугаар сарын хамгийн өндөр температур бүртгэгдэж, 8-ны өдөр зарим нутгаар өдөртөө 20 хэм давсан байна.

Үүний зэрэгцээ өнгөрсөн онд жилийн дундаж хур тунадас 1.740.3 мм-т хүрснээр 2003 оноос хойших хур тунадас ихтэй хоёр дахь жил болсон гэж KMA мэдээлээд, тавдугаар сард болон зуны улиралд их хэмжээний хур тунадас унасныг дурджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ким Жөн Ун дайны бэлтгэлийг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгчээ. 2023-12-28

БНСУ-ын нийслэл Сөүл хотод их хэмжээний цас орохыг өнөөдөр анхаарууллаа. 2023-12-30

БНСУ-ын АН-ын дарга Ли Жэ Менийг иргэдтэй уулзах үеэр биед нь халджээ 2024-01-02

БНСУ-ын нийслэлд Сөүл хотод 40 жил ороогүй их цас унажээ 2024-01-02

БНСУ-ын экспорт 2023 онд 7,4 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ 2024-01-02

БНСУ 2023 онд түүхэн дэх хамгийн дулаан жил болжээ. 2024-01-04

БНСУ-ын Сувон хотод Монголын иргэн найз руугаа хутгатай дайрсан хэрэг гарчээ.  2024-01-04

БНСУ-д E-9 визээр очих иргэдийг зочид буудал, амралтын газар, барилга байгууламжийн үйлчилгээний салбарт ажиллуулна. 2024-01-05

Ким Жөн Ун тив алгасагч баллистик пуужин харвах зөөврийн төхөөрөмж үйлдвэрлэдэг үйлдвэрийг шалгажээ. 2024-01-06

БНСУ-д талийгаачийн гэрээслэлийг нийтэлсэн сэтгүүлчийг шүүхэд өгчээ 2024-01-07

БНСУ жижиг бизнес эрхлэгчдэд "зээлийн өршөөл" үзүүлхээр хэлэлцэж байна  2024-01-08