БНСУ-ын Samsung C&T компани Куала-Лумпур хотод 118 давхар барилгаа хүлээлгэж өгчээ.
Өмнөд Солонгосын худалдаа, барилга угсралтын томоохон компани Samsung C&T өнгөрсөн Пүрэв гарагт Малайзын нийслэл Куала-Лумпур хотод босгосон 118 давхар барилгаа хүлээлгэж өгчээ.
Энэ нь дэлхийд хоёрт орох өндөр барилга юм байна.
Нийтдээ 679 метр өндөр, 673,900 метр квадрат талбай бүхий Merdeka 118 нэртэй цогцолбор нь Куала-Лумпур хотын төвд боссон бөгөөд орон сууц, зочид буудал, худалдааны төв зэргийг агуулах ажээ.
Барилгыг босгоход ашигласан ган хийцүүдийн нийт урт 40,000 км болсныг Samsung C&T мэдээлсэн байна.
Одоогоор дэлхийн хамгийн өндөр барилгад Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод сүндэрлэж буй 828 метр өндөр Бурж Халифа тооцогддог. Уг барилгыг бас Samsung групп 2009 онд ашиглалтад оруулж байжээ.
1998 онд Samsung C&T тухайн үедээ Малайзын хамгийн өндөр барилга болж байсан 452 метр өндөр Петронас Хос цамхгийг барьсан юм. Түүнээс өндөр хэд хэдэн барилга Малайзын нийслэлд өнгөрсөн хугацаанд баригдаад байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.