БНСУ-ын Сөүл хотод Монгол хүүхдийн загварын долоо хоног болно.

БНСУ-ын Сөүл хотод Монгол хүүхдийн загварын долоо хоног болно.

Энэхүү үйл ажиллагааг Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллага хамтран энэ сарын 20-27-нд Сөүл хотын Сонбүг дүүрэгт зохион байгуулах аж. Харин гала тоглолт нь энэ сарын 24-нд “Дундок” эмэгтэйчүүдийн их сургуулийн загварын тайзнаа болох юм.

Тус шоунд манай улсаас 5-17 настай, 32 өсвөрийн загвар өмсөгчийг оролцуулахаар сонгож, бэлтгэлийг нь хангаж байна. Түүнчлэн Солонгост амьдарч буй 30 хүүхдийг шалгаруулан оролцуулах аж. Загвар өмсөгч хүүхдүүдийн бэлтгэлийг “Umodel”  агентлагийн захирал, топ модель Г.Уранцэцэг хариуцаж байна.

БНСУ-д 54 мянга орчим монгол хүн ажиллаж, амьдардаг. Тэдний 8000 нь хүүхдүүд юм. Тэдгээр хүүхдэд үндэсний хувцасны загвар, өв уламжлалыг таниулах, монгол хүүхдийн хүсэл тэмүүллийг дэмжих давхар ач холбогдолтойг “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын захирал Э.Оюунтунгалаг өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр онцолж байв.

Мөн хоёр улсын нийслэл хотуудын төрийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж буйг Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ө.Ган-Өлзий дурдаж байлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.