АНУ болон Өмнөд Солонгосын арми цуврал сургуулилалт хийхээр болжээ.
Солонгосын хойгт онц байдал үүсэх нөхцөлд бэлтгэх зорилготой ээлжит цэргийн хамтарсан сургуулийн хүрээнд АНУ болон Өмнөд Солонгосын арми ирэх долоо хоногт цуврал сургуулилалт хийхээр болжээ.
Өмнөд Солонгост болох “Эрх чөлөөний бамбай” сургууль наймдугаар сарын 19-29-ний хооронд үргэлжлэх бөгөөд хээрийн 48 сургуулилалт хийнэ гэж тус улсын цэргийнхэн даваа гарагт мэдэгдлээ. Умард Солонгосын цэргийн амбиц, ялангуяа цөмийн зэвсгийн хөтөлбөрийн хариу арга хэмжээ болгон эдгээр сургуулилалтыг хийдэг байна.
Мөн Өмнөд Солонгосын тал түүхэндээ анх удаагаа нүүлгэн шилжүүлэх сургуулилалт хийхээ мэдэгдсэн бөгөөд үүнд Пёньян цөмийн дайралт хийх хувилбар зэргийг авч үзэх гэнэ. Умард Солонгосын зүгээс өнгөрсөн жилийн цэргийн хамтарсан сургуулилалтын хариуд баллистик пуужингийн туршилт хийж байв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.